Email : Info@tpmix.mn
Phone : 8686-7775, 9486-7775
Монгол, Налайх дүүргээс урагш, 4р зөрлөгийн постын баруун хойно.
Монголд анхны- Цорын ганц
Барилгын өндөр бат бэхтэй бетоныг хуурай технологи ашиглан хаашаа ч, юугаар ч тээвэрлэх боломжтой, Хэрэглэгчдэд зөвхөн ус байхад л болдог шинэ шийдэл бүхий үйлдвэрийг монголд анхлан байгуулж 4 дахь жилдээ хэрэглэгчдэд хүргээд байна.
“Хуурай бетон”-ийг М150-М800 хүртэл 6 төрлийн бат бэхээр үйлдвэрлэдэг ба MNS ASTM C387/387M:2022 болон холбогдох ASTM стандартуудын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн бөгөөд хэдий нь олон төслүүд дээр ашиглагдаж Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
Мөн барилгын засварын болон үл агших хүчитгэлийн бетоныг анх удаа дотооддоо импортыг орлуулан үйлдвэрлэсэн нь барилга, бүтээн байгуулалтын чанарт өндөр хувь нэмэр оруулсаар байна.
Хуурай бетон бүтээгдэхүүн нь Ахуйн хэрэглээний бага хэмжээний хэрэгцээнээс эхлээд Алслагдсан бүтээн байгуулалтын хэрэгцээг ч марк алдахгүй Бетоноор хангаж байна.
2014 онд Олон улсын эрх бүхий “Шинэ бүтээл”-ийн патент эзэмшсэн.
“Хуурай бетон” бүтээгдэхүүнийг Монгол улсад анх бий болгосон нь олон Хэрэглэгчийн талархлыг хүлээгээд байна.
Үйлдвэр нь цагт 15 тонн бүтээгдэхүүн савлан гаргах хүчин чадалтай бөгөөд Түүхий эд материалыг бүрэн хатаах явцад дэгдсэн тоос, бохирдлыг соруулан авдаг учир бат бэх баталгаатай, марк алдахгүй шинэ шийдэл болж чадсан.
Цаашид ч танд илүү үнэ цэнэ өгч чадах, үүссэн асуудлыг тань шийдсэн шинэ бүтээгдэхүүнийг бий болгосоор байх болно.
Бид юу үйлдвэрлэдэг вэ?
Copyright © 2024 www.tpmix.mn All Rights Reserved.