Бетон гэдэг нь элс, дайрга, ус зэргийг цементээр бэхжүүлэн хийдэг чулуулаг юм. Эрдэс болон органик барьцалдуулагч, ус, жижиг ба том дүүргэгч, тусгай нэмэлтийг зохистой найрлагаар тооцож, тэдгээрийг нэг төрлийн болтол хольж зуурсаны дараа уг хольцыг хэвлэж, нягтруулж, бэхжүүлсэний үр дүнд бий болсон зохиомол чулуун материалыг бетон гэнэ.

Цутгах бүтээц эдлэлийн нөр төрөл, үзүүлэлт, даац, ашиглалтын үеийн гадны нөлөөлөл зэргээс хамааруулан бетоны маркыг тогтоон хэрэглэнэ.
М250 марк: Даацын бус зам талбай, нэг давхар байшингийн суурь, хөрс сайтай газарт хоёр давхар хүртэлх байшингын суурь, хаяавч, шал, бүс бетон давхар дундын багана цутгахад тохиромжтой.
Ойролцоогоор ус, цементийн харьцаа 60% ба М250 маркын нэг м3 бетоны Хуурай жин 1900 кг байх ба элс 23%, дайрга 53%, цемент 17%, ус 7%, бэхжүүлэгч цементийн жингийн 5%-г тус тус эзлэнэ.
М250 маркын бетон бий болгохын тулд:
-
- Цементийн шинжилгээний үр дүн
-
- Элсний бохирдол, тоос, шаварын хольц, ширхэгийн бүрэлдэхүүн,
-
- Дайрганы хатуулаг болон ширхэгийн бүрэлдэхүүн зэргийг тус бүр сайтар үзэх ба уг үр дүнгээс хамаарч орцын зохист найрлага гардаг.
Бусад Бетоны Марк
Бетоны марк | Хайрга (кг) | Элс (кг) | Цемент (кг) | Ус (л) |
M100 | 1008 | 993 | 216 | 192 |
M150 | 1150 | 815 | 251 | 190 |
M200 | 1225 | 663 | 325 | 186 |
M250 | 1292 | 552 | 380 | 182 |
M300 | 1300 | 466 | 465 | 180 |
Таны итгэлийг даах бат бэх TP MIX-Хуурай бетон, TP MIX-Гроут, TP MIX-засварын бетон.
-
- Хувийн байшингийн сууриа нэг мөр бат бөх хиймээр байна уу? Бүх орц нэг дор-танд зөвхөн ус байхад л хангалттай
-
- Алслагдсан газарт чанартай бетон олдохгүй байна уу? TP MIX-Хуурай бетон хаашаа ч, юугаар ч хүрнэ.
-
- Суурин газрын цутгалтад хүлээлгэ, помп, түгжрэл гээд нэмэлт зардал их гарч байна уу? Хүлээлгээс үүссэн суулт, ялгарал үүсэж байна уу? TP MIX-Хуурай бетоныг газар дээр нь шууд зуураад хэрэглээрэй
-
- Хэв хашмал авсаны дараа арзайлт, дутуу цутгалт, ялгарал үүсэж байна уу? TP MIX Repair- засварын бетон танд туслана.