Since 2011
TOP PRODUCT LLC

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба 2011 оноос эхлэн Барилгын бетон зуурмагийг хуурай технологийн аргаар үйлдвэрлэх туршилт, судалгааг эхлүүлсэн бөгөөд 2014 онд Олон улсын эрх бүхий “Шинэ бүтээл”-ийн патент эзэмшсэн.

Манай компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны баг нь Монгол улсад хэрэгжиж байгаа Олон улсын томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллаж туршлагажсан инженерүүд бөгөөд Өөрсдийн олж авсан туршлага болон ажлын талбарт үүсээд байгаа асуудлыг судалсны үндсэн дээр “Хуурай бетон” бүтээгдэхүүнийг Монгол улсад анх бий болгосон нь олон Хэрэглэгчийн талархлыг хүлээгээд байна.  

Хуурай бетон бүтээгдэхүүн нь Ахуйн хэрэглээний бага хэмжээний хэрэгцээнээс эхлээд Алслагдсан бүтээн байгуулалтын хэрэгцээг ч марк алдахгүй Бетоноор хангаж байна. 

Элс, Хайрга, Цементийг 3 талаас тээвэрлэн багцаалдан хольдог байдлыг халж бүгдийг нэг дор багтаан стандартжуулсан

Орц, найрлага тааруулах хэцүү байдлыг халж- Хэрэглэгч зөвхөн ус байхад л хангалттай байх боломжийг бүрдүүлсэн

Хаашаа ч, юугаар ч тээвэрлэх боломжтой болгосон

50 кг, 1000кг р савласан учир илүү, дутуу байдал үүсэж Байгаль орчинд хаягдал үүсэхгүй..

Иргэний бага хэмжээний Хэрэгцээг ч бодолцож лангуу дээр бэлэн болгосон

Компаний зорилго нь Монгол улсад импортыг орлох инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, зах зээлд байнга нэвтрүүлэх чиглэлээр эрмэлзэн ажилладаг бөгөөд үүний хүрээнд хүчитгэлийн үл агших бетон /TP MIX Grout/, цутгалтаас үүссэн эвдрэл, арзайлт, ялгарал зэргийг засах зориулалт бүхий засварын бетон /TP MIX Repair/ зэргийг салбартаа нийлүүлээд байна.

Цаашид ч танд илүү үнэ цэнэ өгч чадах, үүссэн асуудлыг тань шийдсэн шинэ бүтээгдэхүүнийг бий болгосоор байх болно.

Түүхий эд материалыг бүрэн хатаах явцад дэгдсэн тоос, бохирдлыг соруулан авдаг учир бат бэх баталгаатай, марк алдахгүй шинэ шийдэл болж чадсан.

Танд зөвхөн Ус байхад л хангалттай...